Нийслэлийн нутаг дэвсгэрт шар усны үерээс урьдчилан сэргийлэх, ус зайлуулах барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, ус навтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлжээ.
Нийслэлийн Онцгой комиссын “Үер усны аюулын үед ажиллах ажлын хэсэг”-ийн ахлагч Т.Гантөмөр холбогдох мэргэжлийн байгууллагагуудад үүрэг чиглэл өгсөн байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын нөхцөл байдалд дүгнэлт гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдаж шалгалтын ажилдаа оржээ.
Үзлэг, шалгалтыг энэ сарын 14-19-ний хооронд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үерийн далан, хамгаалалтын барилга байгууламжийн хэвийн ажиллагааг хангуулж, авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээнүүдийг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна.