Zara брэндийн онлайн борлуулалт 41 хувиар нэмэгдсэн нь тус компанийн өнгөрсөн оны борлуулалт болон ашиг өсөхөд нөлөөлсөн байна. Pull & Bear, Bershka, Massimo Dutti брэндүүдийг эзэмшдэг “Inditex” компанийн 2017 онд хийсэн нийт борлуулалтын аравны нэг хувь нь онлайн худалдаагаар явагдсан аж.
Энэ нь Испанийн компани анх удаа онлайн худалдаагаараа амжилт үзүүлсэн жишээ болж байгаа аж. Шинээр нээгдсэн дэлгүүрийн борлуулалт 5 хувиар өссөн бол цэвэр борлуулалтын дүн 9 хүртэлх хувиар нэмэгджээ. 25.34 тэрбум еврогийн орлогоос цэвэр ашиг нь 3.67 тэрбум еврод хүрч, 7 хувиар өссөн байна. Үүнээс 562 сая долларыг дэлхий даяар ажиллаж буй бүх салбарынхаа 88,000 ажилтанд хуваан олгохоор болжээ.
Нийт борлуулалтад эзлэх онлайн борлуулалтын 10 хувь нь Шведийн өрсөлдөгч H&M брэндийн 12 хувьд дөхөж очиж байгаа ч Их Британийн бэлэн хувцасны 40 хувиас хамаагүй бага байгаа юм.
Б.Болормаа