Мөн нэр бүхий Монгол Улсын иргэдийг оффшор бүст данстай, Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг дээр байцаалт авсан байна. Монгол Улсаас Швед улсад суугаа Онц бөгөөд бүрэх эрхт Элчин сайд М.Энхсайханаас Тавантолгойн гэрээтэй холбоотойгоор байцаалт авахаар Прокурорын ерөнхий газрын дуудан ирүүлэх хуудсыг Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох Элчин сайдын яаманд нь хүргүүлээд байгаа юм байна.