ОХУ-ын нийслэл
Москва хотын төвийн нэгэн хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал дээр орон нутгийн
цагаар өчигдөр оройн 20:00 цагийн үед дэлбэрэлт болж гурван хүн шархаджээ.
Албаныхны хэлснээр гар аргаар хийсэн үл мэдэгдэх тэсрэх төхөөрөмж байсан, дэлбэрэлтийн
улмаас шархадсан гурван хүн гурвуулаа эмэгтэй хүмүүс байсан, мөн автобусны
шилэн буудлын шил дэлбэрэлтийн нөлөөгөөр хагарч үсэрсэн гэж хэлэв. Энэ
хэрэг явдалтай холбогдуулан албаныхан дээрх автобусны буудлыг хамгаалалтад авч,
шинжилж эхэлжээ. ОХУ Сирийн нутаг дэвсгэрт үүсээд буй \”Исламын улс” бүлэглэлд
агаараас хүчтэй цохилт өгч байгаа бөгөөд \”Исламын улс” үүний хариуд Москвагаас
өшөө авна хэмээн мэдэгдсэн юм.
Энэ нь зүгээр нэг үг биш гэдгийг \”Исламын улс”-ын
дайчид нотолж өнгөрсөн хугацаанд Москвад томоохон халдлага үйлдэх гэж байгаад
ОХУ-ын аюулгүйн хүчнийхэнд баригдсан. Харин энэ удаагийн халдлагыг \”Исламын улс”-ынхан
үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч тэднийг гэдэгт итгэлтэй байгаа аж.
Ямартай
ч, ОХУ дотоодын аюулгүй байдлаа дахин чангаруулах шаардлагатайг энэ үлй явдал
харуулав. Нөгөө талаас халдлага үйлдэгчдийг нэн даруй илрүүлэхийг үүрэг
болгосон байна.
Дашрамд дурдахад, дэлбэрэлтийн үеэр шархадсан гурван эмэгтэйн
хоёр нь биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн бол гурав дахь нь бага зэргийн
зүсэгдсэн шарх авч эмнэлгийн тусламж авчээ.
Э.Төгс