Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээний хэвийн ажиллагаа энэ сарын эхний долоо хоногт бусдын буруутай үйлдлийн улмаас таван удаа алдагдаж, 569 аж ахуй нэгж, 7972 айл өрхийн хэрэглээ нийт 385 минутын хугацаатай саатсанаас 8.5 мянган кВт.ц цахилгаан эрчим хүч дутуу түгээгдлээ.
Ингээд хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл учруулан хэрэглэгчдийг хохироосон компани, аж ахуйн нэгжүүдийн нэрсийг мэдээлжээ.
12 дугаар сарын нэгний өдөр: \”Марко Поло\” ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж байгаад цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Баянгол дүүргийн 20-р хорооны 54 аж ахуйн нэгж, 54 айл өрх нийт 108 хэрэглэгч 120 минутын турш,
12 дугаар сарын тавны өдөр: \”Гэрэлтжин\” ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж байгаад цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Сүхбаатар дүүргийн 12-р хорооны 123 аж ахуйн нэгж, 1245 айл өрх нийт 1368 хэрэглэгч 95 минутын турш,
12 дугаар сарын тавны өдөр: \”Гэрэлтжин\” ХХК дахин зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 250 аж ахуйн нэгж, 1079 айл өрх нийт 1329 хэрэглэгч 45 минутын турш,
12 дугаар сарын тавны өдөр: \”Монгол даймонд\” ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах агаарын шугам тасалж, тулгуур унагасны улмаас Баянзүрх дүүргийн 17-р хорооны 79 аж ахуйн нэгж, 2163 айл өрх нийт 2242 хэрэглэгч 75 минутын турш,
12 дугаар сарын зургааны өдөр: \”Дорно Өргөө\” ХХК зөвшөөрөлгүй дур мэдэн газар шорооны ажил хийж цахилгаан дамжуулах кабель шугам гэмтээснээс Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны 63 аж ахуйн нэгж, 3431 айл өрх нийт 3494 хэрэглэгчийг 50 минутын турш тус тус цахилгаан эрчим хүчээр тасалдуулжээ.