Төрийн өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталлаа. Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн гуанзны барилгыг Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албанд, Иргэний нисэхийн ерөнхий газрын балансад бүртгэлтэй \”Жаргалант” сэргээн засал, сувиллын цогцолборын зарим байгууламж, дэд бүтцийг Онцгой байдлын ерөнхий газарт, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын барилгыг тус аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь албанд шилжүүлэхээр боллоо. \”Жаргалант” сэргээн засал, сувиллын цогцолборын балансаас балансад шилжүүлээгүй үлдсэн хэсгийг дахин үнэлж, нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
Эх сурвалж: zasag.mn