Тухайн орон нутгийн цагаар 7-ны 12 -цаг 50 минутад, Бээжингийн цагаар 15 цаг 50 минутад Тажикстаны зүүн нутгийн Горно Бадакшан өөртөө засах тойрогт 7.2 баллын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн үеэр нийслэл Душанбед хүчтэй мэдрэгдсэн байна. Өнөө газар хөдлөлтөөс болж хүн хар эндэж шархдан, цөөн бус байшин барилга сүйрсэн байна.
Тажикстаны ШУА-ийн геологийн судалгааны хүрээлэнгийн нийтэлсэн мэдээллээс үзвэл, энэ газар хөдлөлт Душанбегээс зүүн тийш 350 км-ын Горно Бадакшан өөртөө засах тойргийн Мургаб бүсэд болсон юм.
Мөн өдрийн газар хөдлөлтөд тус улсын нийслэл Душанбе хүчтэй доргиж, 40 гаруй секунд үргэлжлэн, иргэдийн орон сууцны сав шүүгээ, дээвэрт өлгөөтэй гэрэл чийдэн ганхаж байлаа. Өөр эх сурвалжаас үзвэл, Тажикстаны хөрш орон Афганистан, Киргиз, Узбекистан, Казакстан, Хятадын зарим нутагт илэрхий доргилт үүсчээ. /Баатар орчуулав/
http://mongol.cri.cn/