УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат,
Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сэтгүүлчид С.Зориг агсны эхнэр Д.Булганыг
баривчилсан болоод амиа алдсан байгаль хамгаалагч залуугийн хэргийн талаар
тодруулав. Гэвч Хууль зүйн сайд Д.Дорлигжав сэтгүүлчдийн асуултанд оновчтой
хариулт өгсөнгүй.
Тодруулбал \”Хууль зүйн сайд гэдэг хүн шалгаж байгаа
хэргийн хавтаст хэргийг үзэж хараад олон нийтэд мэдээлэл хүргэж болдоггүй.
Зүгээр л мэдээлэл авдаг. Д.Булганыг барьж хорьсон хэргийн тухайд надад
хэвлэлийн хэмжээний л мэдээлэл байна. Юу болоод яагаад баривчилсан гэдэг илүү
мэдээлэл алга. Харин байгаль хамгаалагч залуугийн асуудал бол анхааралд орсон,
УИХ-ын дарга үүрэг өгсөн байгаа” гэх мэтээр сэтгүүлчдийн асуултанд \”бөөрөнхий”
хариулт өглөө.
Хууль зүйн сайд хүн, тэр тусмаа ардчилсан хувьсгалын хамт
хийж явсан анд нөхрийнхөө эхнэрийг яагаад баривчлагдсан талаар мэдээлэлгүй
байна гэдэгт итгэхэд бэрх. Харин хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй хүссэнгүй гэвэл
итгэж болмоор.
Д.Булганыг цагдан хориод сар гаруйн хугацаа өнгөрч байна.
Гэвч өнөөдөр түүнийг ямар хэргээр саатуулаад байгаа нь тодорхойгүй хэвээр л
байгаа юм.
Амар