Испани гаралтай
Холливудын нэрт жүжигчин Антонио Бандерас 19 жил хамт амьдарсан эхнэр Мелани
Гриффитээс өнгөрөгч 2014 оны долдугаар сард салсан бөгөөд саяхан түүнийг экс
эхнэртээ Пикассогийн зураг, урьд нь хамтдаа амьдарч байсан тансаг харш болон сар
бүр 65 мянган ам.доллар /130 сая төгрөг/ өгөхөөр болсныг хэвлэлүүд мэдээллээ. Хосууд нэг охиндоо бөгөөд тэр нь одоо 19
настай аж. Антонио Бандерс экс эхнэр Меланитай 1996 онд киноны зураг авалтын
үеэр танилцаж, амьдарлын эхний жилүүдэд хамтдаа мөнгө олж байсан бөгөөд чамгүй үнэтэй Пикассогийн зургийг дуудлага худалдаанаас авч байжээ. Харин залуухан амрагтай
болсон Антонио Бандерас экс эхнэр болон охиноосоо харамлахыг хүссэнгүй бололтой
хамтдаа авсан Пикассогийн зураг болон АНУ-ын Колорадо мужийн Аспен хот дахь
тансаг харшаас хувь авахыг хүсээгүй байна.