Австрийн Дунай мөрөнд 100 гаруй сая иен хөвж явахыг олсон
байна. Одоогоор тус мөнгөний эзнийг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байгаа аж.
Мөн энэ их хэмжээний мөнгө нь гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж
байгаа гэнэ.
Мөнгө олдсоноос хойш нэг жилийн хугацаанд эзэн нь
олдохгүй бол улсын орлого болгохоо мэдэгджээ. Харин 100 гаруй сая иен хөвж
явахыг анх харж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн залууд тодорхой хувийн
шагнал өгөхөөр болсон байна хэмээн Блүүнбэрг агентлаг мэдээллээ.