УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт найзынхаа өгсөн шинэхэн малгай, мотоциклийн шилээр гангаран сэлфидэж фэйсбүүк хуудасдаа хийснээр олноос багагүй шүүмж хүртсэн. Гэхдээ түүний энэхүү сэлфи фэйсбүүк орчинд давалгаа үүсгэн бүгд л том жижиг гэлтгүй түүнийг дуурайн зургаа авахуулж М.Зоригт сайдын хаяг руу илгээж эхэлсэн юм.
Сайд М.Зоригт шинэ жил дөхөж байгаа учраас сэлфи давалгаанд оролцсон бяцхан жаалуудад бэлэг гардуулна гэдгээ амласан юм. Тэгвэл тэрээр энэ сарын 12-нд 13:00 цагт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хүүхдүүдэд бэлэг гардуулах болсон тухайгаа өөрийнхөө фэйсбүүк хуудсаар дамжуулан өнөөдөр дуулгалаа. Мөн тэр \”Шил, малгайгаа аваад ирээрэй, дурсгалын зураг татуулъя” хэмээн уриаллаа.