\”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн \”Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ гэр бүлийнхэн болон хариуцагч эмчийн хамтаар эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьжээ.
С.Эрдэнэ нь өөрийгөө шатаасны улмаас хүнд гэмтэж, ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм. Түүний эмчилгээний зардал болон байрлах буудлын зардал, онгоцны тийз зэрэг нийт зардал 130 орчим сая төгрөг болж байна. Тус зардлыг \”Эрдэнэс тавантолгой” компаниас гаргаж байгаа бөгөөд БНСУ-д арьс нөхөх хагалгаа болон бусад эмчилгээг хийлгэх ажээ.