Дорноговь аймгийн
Хатанбулаг сумын Ханги-Мандал боомт 11 дүгээр сарын 16-наас 30-ны өдрүүдэд
хилээ нээсэн байна. Энэ үеэр орон нутгийн зарим иргэд мах гаргах гэж байгаад
амиа алдсан тухай хэвлэлүүд мэдээлж байгаа билээ.
БНХАУ-ын талаас мах
хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоогүй аж. Гэвч орон нутгийн иргэд махаа хилийн
цаана өндөр үнээр борлуулахын тулд биедээ нууж гарахыг оролдсон байна. Үүнээс
болоод хөлдүү мах биедээ ороосон нэг иргэн боомтоор нэвтэрч чадалгүй осгон,
цочролд орж нас барсан тухай орон нутгийн эх сурвалж мэдээллээ.
Мөн БНХАУ-д үхрийн мах
нэг клограмм нь 28000 төгрөгийн үнэтэй байгаа гэх худал мэдээлэл цацагдсанаас
болоод иргэд ийнхүү мах нэвтрүүлэхийг оролдох болсон байна. Гэвч БНХАУ-д
манайхаас 2000-3000 төгрөгөөр л илүү үнэтэй байгаа гэдгийг албаны хүн хэллээ.