Хүүхдийн ордны өмнө авто зогсоол бидний
хэлж заншнаар нарны титмийн өмнөх талбайг өнөөдрөөс барилга барихаар хашаалж
эхэллээ. Гэхдээ мөн л өмнө үүсч байсан асуудлууд шиг хот байгуулалтын стандарт,
журмыг зөрчин хашаагаа босгожээ.
Энд барилга барихаар хашаа хатгасан
компани нь Улаанбаатар банк гэдгийг эх сурвалж мэдэгдлээ. Гурван гал төвийн
барилга, Нарны титэм худалдааны төвийн үүдэнд хашаагаа шахаж барьсан учраас
эсэргүүцэх хүмүүс олон байлаа. Гэвч эсэргүүцсэн хүмүүсийг зохицуулахаар 10 гаруй
машинтай 40-өөд залуусаар хамгаалуулан ажлаа гүйцэтгэж байгаа тухай эх сурвалж
мэдэгдэж байна.
Хотын захиргаанаас барилга барих
зөвшөөрөл авсан нь ойлгомжтой байх. Гэхдээ дэргэд байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ
үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, эрх ашгийг нь зөрчих зөвшөөрлийг олгоогүй л
байлтай.