Таргалахын тулд өдөрт 350 ккал бүхий хүнс нэмж идэх шаардлагатай тэгвэл 7 хоногт 0,5 кг нэмнэ. Гэхдээ эдгээр илчлэгийг та өөх тостой болон чихэрлэг хүнсээр нөхөх хэрэггүй. Өдөрт 3 болон түүнээс дээш удаа хоолло. Олон төрлийн хүнс хэрэглэж занш. Мөн хоолоо зөв боловсруулах нь маш чухал. Хүйтэн болон боловсруулалт муутай хоол шингэц муутай. Хэт шарах чанахад хүнсний тэжээллэг чанар алдагддаг. Хоолондоо мах, загас, сүү, цагаан идээ, жимс ногоо, үет ургамал, хүнсний хивэг хэрэглэж бай. Хэрэглэж буй уургийн тал нь амьтны гаралтай мах, загас, шувууны мах, нөгөө тал нь ургамлын гаралтай байх ёстой. Хүнсний 60-70 хувь нь нүүрс-ус байвал зохимжтой. Өглөө хоёр аяга овьёос /овсянка/ идээрэй. Мөн хүнсний нэмэгдэл уураг буюу протеины нунтаг, гейнер буюу протеин ба нүүрс-усны холимогийг хэрэглэ. Эдгээр нь жин нэмдэг төдийгүй бараг өөх тос агуулдаггүй онцлогтой.