\”Монгол Тв”-ээс
зохион байгуулж буй \”Авьяаслаг Монголчууд” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт
болж Дархан хотоос ирж оролцсон \”Эгшиглэнт чимээ” хамтлаг ялагчаар тодорч 100
сая төгрөгийн эзэн боллоо. 35 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг шилдгийн
шилдгээр шалгарч 100 сая төгрөгийн эзэд болоод зогсохгүй дэлхийд өөрсдийгөө
таниулах шинэ алхмаа хийсэн гэдгийг тэмцээний шүүгчид онцолж, ирээдүйд тэднээс
Монголын сор болсон уран бүтээлчид төрөн гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн
юм. \”Монголчууд дэлхийд гайхагдах авьяастай\” гэдгийг нээн харуулах зорилготой
\”Авьяаслаг Монголчууд нэвтрүүлэг
энэ хүрээд дуусахгүй цаашид үргэлжилнэ, энэ бол зөвхөн эхний үе” хэмээн хэлсэн
бөгөөд ирэх жилээс хоёр дахь үе нь эхлэх аж.