RT телесуваг гуравдугаар сарын 1-д хуралдсан Холбооны чуулганд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин илгээлтэд дурдагдсан оросын стратегийн зэвсэглэлийн талаарх видео бичлэгийг нийтэлжээ. Бичлэгт эдгээр зэвсэглэлүүд цогцоор ажиллах үедээ дэлхийд байгаа бүх төрлийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүдийг хэрхэн саармагжуулах талаар, түүнчлэн “ цөмийн тэнцвэрт байдлыг сэргээхийг” уриалсан гэж өгүүлжээ.
“ПЭХ-ийг даван туулах, цөмийн тэнцвэрт байдлыг сэргээхийн тулд Орос улс ийм зэвсгийг бүтээх болсон. Гэхдээ Оросууд зэвсэглэлээр хөөцөлдөх асар их зардал гаргалгүйгээр хийж чадсан.”- гэж бичлэг баталж байна.
Товчхондоо бичлэгт “Смарт”баллистик пуужин, “Кинжал”хэт авианы пуужингийн цогцолбор, “Аван-гард” чиглүүлэгч далавчит пуужингийн цогцолбор, «Посейдон» жолоодогчгүй усан доогуур явагч хөлөг, “Пересвет” байлдааны лазерийн цогцолбор түүнчлэн цөмийн эрчим хүчний төхөөрөмжтэй “Буревестник” далавчит пуужингуудыг тусгажээ.
Ц.Пүрэвдорж