Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т (Ө-44095)00 , (У-100024)00, энэ сарын 10-ны өдрийн 22:47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад, \”Баянхонгор аймгийн Баянговь, Богд, сумын иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн, Баянговь, Баянлиг суманд учирсан хохирлыг тогтоохоор аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 8, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 4, аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн 2, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн 1, нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж” байна гэлээ.