Үл таних хоёр этгээд Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 360 гаруй сая төгрөг дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан билээ. Тодруулбал, ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд бүлэг этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн юм.
Тэгвэл цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжсаны эцэст баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаараа ЦЕГ-аас 14:00 цагт албан ёсоор мэдээлэл хийхээр болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр дээрэмчин этгээдүүд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь араас нь дагаж банк руу орсон бөгөөд буу тулган мөнгө нэхэж, улмаар их хэмжээний мөнгө аван зугтжээ.
Энэ хугацаанд хэрэгт холбогдолтой байж болзошгүй хэмээн ХХБ-ны хэд хэдэн ажилтанг саатуулж, мэдүүлэг авч байгаа тухай мэдээлэл гараад байгаа юм. ЦЕГ-аас өгсөн мэдээллийг шуурхай хүргэх болно.