2015 оны 12 дугаар сарын 4-6-ний шилжих шөнө 00.00 цагийн үед Баянгол дүүргийн 7,8,13 хороонд Э.Б нарыг гэртээ харих замд айлган сүрдүүлж, зодож гар утас болон мөнгө бусад эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэрэг гарчээ. Харин хэргийг үйлдсэн этгээдүүдийг
Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч нар эрэн сурвалжилж 20-25 насны тодорхой эрхэлсэн ажилгүй Ц.Э.Н нар болохыг олж тогтоосон байна. Тэднийг дээрмийн үйлдэл дээр нь таслан зогсоож холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгсөн гэж Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсээс мэдээллээ.