Хятад улсын эмэгтэйчүүд дунд \”Хүү төрүүлдэг эм\” ууж хэрэглэх явдал түгээмэл болжээ. Ялангуяа тус улсын Засгийн газар нэг айл өрх хоёр хүүхэдтэй байж болох хууль баталсанаас хойш охинтой байсан гэр бүлүүд, хоёр дахь хүүхдээ хүү байхыг илүүд үзэж байгаа аж. Тиймээс тэдгээр гэр бүлийн эмэгтэйчүүд хүүхэдтэй болохоосоо өмнө Япон, Хонг Конг, Тайвань зэрэг улсад үйлдвэрлэсэн \”Хүү төрүүлдэг эм\”-ийг худалдан авч хэрэглэх болж. Эм үйлдвэрлэгчид зар сурталчилгаа хийхдээ \”Хүү төрүүлэх магадлал 96%\” хэмээн сурталчилж байгаа ба \”Хүү төрүүлдэг эм\” 700-800 ам.долларын үнэтэй байна. Хүү төрүүлэх хүсэлтэй ээжүүдийн тоо нэмэгдсэнээр эмийн борлуулалт даган нэмэгдэж байгаа хэдий ч уг эмийг худалдах, борлуулах нь Хятад улсад хууль бус үйлдэл ажээ.