Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн 25 настай эрэгтэй А-г тус хотын төвийн дүүрэгт байрлах нэгэн саунаас баривчилсан байна. Монгол Улсын иргэн А дээрх саунаар үйлчлүүлж байхдаа Өмнөд Солонгосын таван иргэний гар утсыг хулгайлж, энэ үйлдэл нь камерт бичигджээ. Түүнийг сауны амралтын өрөөнд унтаж байсан дээрх таван иргэний гар утсыг хулгайлаад, хулгайлсан утсаа шүүгээндээ нуун хэнэг ч үгүй массажны сандар дээр амарч байхад нь цагдаа нар ирж баривчилсан байна. Гар утаснууд алга болсны дараа сауны ажилтнууд шууд монгол залууг сэжиглэж цагдаад дуудлага өгсөн байна. Учир нь Солонгос дахь монголчууд хулгайн хэрэг маш ихээр үйлдэж байгаагаас муу нэр авч ийнхүү ямар нэгэн хулгайн хэрэгт шууд сэрдэгддэг болсон байна.
Төгс