\”Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монголын боксын холбоотой хамтран зохион байгуулж буй \”Монгол туургатан боксын анхдугаар наадам” өнөөдөр Монгол бөхийн өргөөнд шилдгүүдээ тодруулан хаалтын ёслолын арга хэмжээгээ хийх гэж байна.
Гурав хоног үргэлжилж байгаа уг тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува Улсын шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу өрсөлдөж байгаа юм.
Өчигдөр нээлтээ хийн өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнөө үргэлжилсэн уг тэмцээнд Монгол туургатан шилдэг боксчид урьдчилсан болон хагас шигшээ тулаануудыг хийсэн юм. Тэгвэл өнөөдөр тэд шигшээ болон медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд хийх нь ээ.
Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 16:00 цагт шигшээ болн медалийн төлөөх тулаанууд болно.
Өнөөдөр аваргын төлөө:
49 kг Г.Ган-Эрдэнэ- Г.Ариунболд,
52 кг Г.Энх-Амар-М.Гандулам
56 кг Э.Цэндбаатар- Э.Идэрхүү
60 кг Д.Отгондалай- О.Батхүү
64 кг Б.Чинзориг-Начин Чамбалдо
69 кг Б.Түвшинбат-Назар Проссианников нар өрсөлдөнө.
Тэмцээн Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раунд-р явагдана.
Маргааш тэмцээнд оролцсон Монгол туургатан боксын тамирчид нутгийн зүг жолоо зална.