Оюутолгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад 16 тэрбум ам.доллар шаардагдлагатай байгаа. Харин үүний 4.2 тэрбум ам.долларыг олон улсын арилжааны 15 банкнаас бүрдүүлэхээр болсон. Энэ гэрээнд талууд маргааш гарын үсэг зурахаар болоод байгаа юм.
Үүнд манай талаас Уул уурхайн сайд Р.Жигжид, \”Эрдэнэс Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд, хөрөнгө оруулагч талаас банк, санхүүгийн 15 байгууллагын төлөөллүүд оролцохоор болжээ. Гэрээнд гарын үсэг зурж санхүүжилт орж ирснээр төлөвлөгөөний дагуу хамгийн түрүүнд 200 гаруй км урттай газар доорх хонгилыг дуусгах юм байна. Энэ бүтээн байгуулалт хэзээ эхлэх нь гэрээнд гарын үсэг зурсны дараа тодорхой болох юм.