Өнгөрөгч ням
гаригийн өглөөний 09:00 цагийн үед Худалдаа хөгжлийн банкны нийслэл хотын баруун
зах Таван шарын салбарыг нүүрэндээ баг зүүж, галт зэвсгээр зэвсэглэсэн үл мэдэх
хоёр этгээд дээрэмдэж онц их хэмжээний мөнгө авч одсон бөгөөд тэднийг нэг
өдрийн дараа \”Өнөр” хорооллоос баривчилсан юм. Энэ хэргийг 1985, 1992 онд
төрсөн ах дүү хоёр үйлдсэн бөгөөд тэднийг эхлээд 360, дараа нь 380 сая төгрөг дээрэмдсэн
гэж мэдэгдсэн ч ойр зуурын идэж уух зүйлээс өөр юманд мөнгө үрээгүй тэднийг
баривчилсны дараа мөнгийг тоолоход 424 сая төгрөг байжээ. Ямартай ч, хүнсний
дэлгүүр ажиллуулж байгаад өрөнд орсондоо ийм хэрэг хийсэн хэмээн мэдүүлсэн ах
дүү хоёрын нэг нь саяхан өршөөлийн хуулиар суллагдсан гэх мэдээллийг эх сурвалж
мэдээлэв. Түүнчлэн албаныхан тэднийг гэмт хэрэг үйлдэж байхдаа их тайван байсан талаар мэдээлж байсан юм.