\”Цензургүй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Х.Анхбаяр оролцлоо. Х.Анхбаярыг
олон нийт тийм ч сайн танихгүй. Гэхдээ \”Тэнгри холдинг” компанийг байгуулж,
ерөнхий захирлаар нь ажиллаж байгаад авлигын асуудалд ороогдож, улмаар шүүхээс
ял сонссон гээд бичээд эхэлвэл танигдаж магадгүй юм. Мөн хоригдож байх
хугацаандаа эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан Газрын тосны хэрэг эрхлэх
газрын дарга асан Д.Амарсайхантай хамт шалгагдаж байсан гэвэл бидний эчнээ танил
хүн болж таарч байгаа биз.
Х.Анхбаяр нь жил гаруйн хугацаанд хоригдож, олон ч
шатны шүүхээр дамжиж, эцэстээ гурван жилийн ял оноож хэргийг эцэслэсэн. Гэхдээ Х.Анхбаярт
оноосон ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэсэн юм. Хуулийн
хэллэгээр Х.Анхбаярт тэнсэн харгалзах ял оноосон билээ.
Тэгвэл хэрэг явдал юу болов. Х.Анхбаяр яагаад
авлигын хэргээр шалгагдах болов гэх олон асуултанд хариулт авахаар сэтгүүлч
Л.Мөнхбаясгалан түүнтэй уулзаж, БНСУ-ын Сөүл хотоос \”Цензургүй яриа” нэвтрүүлгээ
бэлтгэжээ.
Х.Анхбаяр олон ноцтой асуудлуудыг ярилцлага даа
дурдав. Түүнээс Н.Энхбаяраас сая доллар зээлсэн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
түүнээс мөнгө авсан, Монголбанкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбат түүний нэрээр
сая доллар завшсан зэрэг мэдээллүүд нь анхаарал татаж байлаа. Ингээд олон
тайлбаргүйгээр Х.Анхбаярын оролцсон \”Цензургүй яриа” нэвтрүүлгийг хүргэж байна.