\”Эрдэнийн дээд
эрдэнэ нь үр хүүхэд” гэдэг. Тэгвэл Монгол Улсад, тэр дундаа Эрдэнэт хотод өчигдөр
эрдэнэ болсон үрээ хахир өвлийн хүйтэнд орцонд хаясан хэрэг гарчээ. Хүй нь ч
цөглөөгүй нярайг хүйтэн орцны плитан дээр ганц нимгэн өлгийтэй хаясан байсан
бөгөөд азаар нэгэн охин хүүхдийг олсноор нярай одоо эсэн мэнд байна. Хүүхдийн
биеийн байдал сайн байгаа ба яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, Хүүхдийн асрах
газарт хүлээлгэн өгөхөөр болсон байна. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаа нар
нярайн эхийг хайж эхэлсэн байна.
Э.Төгс