Самрыг чингэлэг чингэлэгээр нь хил
нэвтрүүлдэг, үүнд нь гаалийнхан оролцдог явдал цэг тавих нэгэн шийдвэрийг
Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
Архангай аймагт ажиллах үеэр бизнес эрхлэгчдээс гарсан саналын дагуу 2002 оны
219 дүгээр тогтоолоор баталсан \”Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон
барааны жагсаалт-ын гурав даь хэсэгт 0802.90.10 кодтой \”Хуш модны үр, самар,
самрын идээ” гэсэн заалтыг нэмэхээр шийдвэр гаргажээ.