Өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтуурсан залуус хоорондоо муудалцан нэгийнхээ биед гэмтэл учруулсан хэрэг өнгөрөгч хоногт гарчээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эл хэрэг гарсан бөгөөд тус дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 26 настай, эрэгтэй Т, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 28 настай, эрэгтэй Б нар нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар маргалдан Б-н бие махбодид мэсний зүйлээр гэмтэл учруулсан хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгаж байна.
Архи, согтууруулах ундааны зүйлийг зүй зохисгүй хэрэглэж гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн олонх нь 25-40 насны залуу байгааг цагдаагийн байгууллагын статистик тоо баримт харуулж байна.