Монгол
Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 37 хувьтай тэнцэх 4.2 тэрбум ам.долларын
Оюутолгой төслийн түүхэн санхүүжилт гурван жил гаруй хугацаанд сунжирч, өнөөдөр
эцэслэн зурагдлаа.
Тодруулбал,
2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу дөнгөж сая зурагдлаа хэмээн эх сурвалж
мэдээлэв. Ингэснээр Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх юм. Олон
жил гацсан энэ бүтээн байгуулалт эхэлснээр Монголын эдийн засаг сэргэх
боломжтой гэж харж байгаа.
Оюутолгой
компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад 16 тэрбум
ам.долларшаардагдлагатай байгаа. Харин үүний 4.2 тэрбум ам.долларыг олон
улсын арилжааны 15 банкнаас бүрдүүлэхээр болсон. Тэгвэл энэ
гэрээнд талууд гарын
үсэг зурж баталгаажууллаа.
Гэрээг үзэглэхэд манай
талаас Уул уурхайн сайд Р.Жигжид, \”Эрдэнэс Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн
дарга Да.Ганболд, хөрөнгө оруулагч талаас банк, санхүүгийн 15 байгууллагын
төлөөллүүд оролцохоор болсон гэж өмнө мэдээлж байсан.
Гэрээнд гарын үсэг зурснаар санхүүжилт орж ирж төлөвлөгөөний дагуу хамгийн
түрүүнд 200 гаруй км урттай газар доорх хонгилыг дуусгах юм.