2018 оны 03-р сарын 27-ний орой буюу өчигдөр орой Сонгино хайрхан дүүргийн 13-р хороонд оршин суух БНХАУ-ын хоёр иргэнийг түрээсийн байрандаа байхад нь хар өнгийн масктай хоёр эрэгтэй хүн орж ирээд зодож, гар хөлийг скочоор хүлж, 17.000.000 төгрөг, гар утас хоёр ширхэгийг дээрэмдэж авч явсан хэрэг гарчээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.