Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн албаны алба хаагчид цахим орчин иргэдийг ажилд оруулж өгнө,гар утас өндөр үнээр худалдаж авна гэх мэтээр зар тавьж бусдыг залилан мэхэлж бэлэн мөнгө болон гар утас авч зугтдаг этгээдийг 2018.03.26 өдөр дайчлан баривчиллаа. Уг этгээд нь мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлгээр 10 орчим үйлдлээ хүлээгээд байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт залилуулж хохирсон хохирогчдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
Уг этгээд нь 24 настай “С” гэгч бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 10-р хороонд оршин суудаг. Ихэвчлэн оюутан охидыг залилан мэхэлдэг байснаа хүлээжээ.