Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан бүлэглэн дээрэмдэх хэрэг харьцангуй нэмэгджээ. Өнгөрөгч 27-ны орой СХД-ийн 13 дугаар хороонд оршин суух Хятад улсын хоёр иргэний 17 сая төгрөгийг гар утасных нь хамт дээрэмдэн зугтаасан хоёр этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.