Өвөр Монголчууд биднийг
Ар Монголчууд хэмээн нэрлэж, очихоор маш сайхан хүлээж авдаг ер нь наашаагаа гэсэн
сэтгэлтэй ард түмэн юм билээ. Тэгвэл Ар Монголын талаар байнга чих тавин суудаг
тэдний хариуд бид бага ч болов анзаарах ёстой юм шиг. Ганцхан жишээ татахад, Өвөр
Монголчууд Хөх хотод сурах Монгол оюутны тоог жил бүр нэмэгдүүлэхээр эрчимтэй
ажилласны дүнд өдгөө Монгол Улсаас гадаадад сурч буй нийт оюутны 30 хувь нь Өвөр
Монголд сурч байна. Мэдээж тэднийг бүгдийг нь тэтгэлгээр суралцуулдаг. Тэгвэл хамгийн
сүүлд Өвөр Монголчуудын хийсэн алхам бол тэнд сурч буй Монгол оюутнуудын ажил
хийх нөхцлийг хангаж буй явдал юм. Гэхдээ Өвөр Монголчуудад нэгэн зовлон бий
бөгөөд тэр нь орчин үеийн хөгжил халхавчин дор нуугдсан хүнд хэлбэрийн хордолт.
Олон үг нуршилгүйгээр ганцхан өгүүлбэр хэлэхэд Хятадын химийн хорт
үйлдвэрүүдийн ихэнх нь Өвөр Монголд байдаг юм.