Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр жудо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан тус аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагч Г нь жингээ хасах зорилгоор 10 кг жинтэй матрасан дор орж, 3 хүүхдээр дээрээсээ даруулж хэвтсэний улмаас ухаан алдаж, улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан хэрэг гарсан.
Хэргийг аймгийн прокурорын газраас хянаад, матрас дээрээс дарсан 15 настай Ө, П нарыг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж дасгалжуулагч багш Г овогтой М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн /албан тушаалатан албан үүрэгтээ хайнга хандсан /272.2 дахь хэсэгт зааснаар, Н овогтой М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн / Бусдыг болоомжгүй алах /94.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шилжүүлсэн байна.
Шүүхээс хэргийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Г овогтой М-ийг албан үүрэгтээ хайнга хандаж бусдад хүнд хор уршиг учруулсан, шүүгдэгч Н овогтой М-ыг бусдыг болгоомжгүй алсан гэмт буруутайд тус тус тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.