Найз нөхөдтэйгөө наргиж цэнгэсний маргаашийн үр дагавар ихэнхи тохиолдолд толгойны өвчин, ам цангалт гэх мэт таагүй байдлаар илэрдэг. Харин бодит туршилт, судалгаан дээр үндэслэн гаргасан 12 төрлийн эдгээр зүйл нь шарталтын хямралыг намжаахад ихээхэн тустай гэнэ шүү.
1. Sprite
Хятад эрдэмтэд нилээд олон төрлийн ундааг шинжлэн үзсэний эцэст, өөр ямар ч ундааны төрлөөс илүүтэй Спрайтын найрлагад агуулагдах бодисууд шарталтад эерэгээр нөлөөлөх чадвартайг олж тогтоожээ.
2. Калийн найрлагатай зүйлс
Спиртийн төрлийн уух зүйлс нь хүний биеэс шээс ялгарах давтамжийг нэмэгдүүлдгээс шалтгаалж хүний бие шингэний дутагталд орж, улмаар кали ихээр багасдаг. Ийм учраас нэг юм уу хоёр гадил жимс идэх нь калийн хэмжээг хэвийн хэмжээнд очиход тусалдаг.
3. Улаан лоолийн шүүс
Спиртийн төрлийн зүйл хэрэглэх үед цусан дахь глюкозын хэмжээ маш их доголддог. Харин улаан лоолийн шүүсэнд агуулагдах сахрын хэмжээ, цусан дахь глюкозын хэмжээг тэнцвэртэй байдалд байхад тусалдаг.
4. Кофе ба аспирин
Энэ хоёрын нэрийг сонсонгуут л тус болж чадах нь юу л бол доо гэж бодогдож байна уу? Томас Жэффэрсоны их сургуулийн профессор Майкл Осински хулганыг шартуулан туршилт хийсэн байна. Дотор муухайрах, толгойны өвчинтэй холбоотой өдөөгч хүчин зүйлсийг дардаг нь энэ судалгааны үр дүнгээр нотлогджээ. Иймээс та шартсан үедээ халуун кофе, аспирин хэрэглээрэй.
5. Өндөг
Өндөг их хэмжээний амино хүчлийг агуулдаг. Энэ нь шарталтын үед алкогольноос болж элэг өвчлөхөөс хамгаалах шидтэй. Гэхдээ та шарсан хуурсан бус чанасан, жигнэж болгосон өндөг идээрэй.
6. Усыг тохируулан хэрэглэх
Биеэс шингэн маш их алдагддаг талаар дээр дурдсан. Тэгвэл ус л өөрийн алдсан шингэнээ нөхөх чадвартай учраас шарталтын үед та заавал ус уугаарай. Мөн алкоголь хэрэглэж эхлэхээсээ өмнө, хэрэглэж байх үедээ, мөн дараа нь ч ус уухыг зөвлөж байна.
7. Гааны навчтай цай
Гааны навчтай ногоон цай нь дотор муухайрах, бөөлжих, толгой эргэхээс сэргийлдэг.
www.hiub.mn