Өдгөө 70 настай нэрт жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч асан Арнолд Шварцнегер Лос-Анжелес хотноо зүрхний хагалгаанд орсон байна. Тэрээр өнгөрөгч Пүрэв гаригт Cedars-Sinai эмнэлэгт хэвтэж, зүрхний хавхлаг солиулах хагалгаа хийлгэжээ.
Шварцнегер 1997 онд зүрхний гол судасны гажигаа засуулахаар уг төхөөрөмжийг суулгуулсан аж. TMZ вэб сайтын мэдээлснээр түүний хагалгаа нэлээд хэдэн цаг үргэлжилсний эцэст амжилттай дууссан гэнэ.
Одоо түүний биеийн байдал маш сайн байгаа ба хагалгааны дараа сэрмэгцээ “I’m back” хэмээн хэлжээ. Жүжигчний төлөөлөгч Даниэль Кетчел ч мөн биеийн байдлыг нь маш сайн байгаа талаар хэвлэлийнхэнд ярьсан байна.
Орчуулсан. Б.Болормаа