Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой медальт С.Цэрэнчимэд Чөлөөт бөхийн 2018 оны оюутны УАШТ-д 62 кг-ын жинд зодоглож хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр хагас шигшээ барилдаанд залуу тамирчин Д.Түмэнхүслэнд ялагдсан байна.
Үрийн зулай үнэрлэж, их спортоос түр “чөлөө” аваад байсан тэрбээр таван сар хүрэхгүй хугацааны дараа дэвжээндээ эргэн ирж, эхний медалиа хүртлээ. Одоогоос таван жилийн өмнө Залуучуудын дэлхийн аварга болж байсан МУГТ С.Цэрэнчимэд дараа жил нь буюу 19 насандаа Узбекстан улсын Ташкент хотноо болсон ДАШТ-ээс алтан медаль хүртэж Дэлхийн аварга болж байжээ.