МАХН-аас дэвшүүлсэн, сайдад санал болгосон хүмүүсийг Ерөнхий сайд дэмжихгүй
байгаа учраас намын Гүйцэтгэх товчоо дахин хуралдаж, Эрүүл мэнд, спортын сайдад
санал болгох дараагийн хүнээ сонгосон байна.
Энэ удаа АШУҮИС-ийн багш А.Амарсайхан, Б.Лхагвасүрэн нарыг дэмжиж, Засгийн
газарт өргөн барихаар болжээ.
А.Амарсайхан бол Ерөнхий сайдын санал болгосон
хүн гэх мэдээлэл байна. Харин Б.Лхагвасүрэнгийн талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна.
А.Аюуш