2013 оны
наймдугаар сарын дунд үед Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа замын хөдөлгөөний
дүрэм зөрчиж, торгуульж байсан даа. Бүр тодруулбал, \”дугаарын хязгаарлалттай
өдрөө мартаж, жолоочийн хариуцлагын даатгалын бичгээ авч яваагүй” гэсэн
шалтгаанаар сайдыгаа торгосон замын цагдаагийн албан хаагч З.Баярсайхан нэг
хэсэгтээ \”од” болж байв.
Сайдыгаа ч
танихгүй торгодог сайн албан хаагч гэж ирээд л шагнаж байсныг өнөөдөр ч тодхон
санаж байна.
Тэгвэл өчигдөрхөн
үүнтэй адил бас нэгэн үйл явдал тохиолоо. Тодруулбал, Зам тээврийн сайд
М.Зоригт Замын үүд явахаар галт тэрэгний билет авах үед кассчин бүсгүй сайдыгаа
танилгүй \”онигоо” болгосон байна. Ямар сайндаа М.Зоригт өөрийн цахим хуудаснаа \”Сайд
чинь байна гэж зөндөө л хэллээ. Итгэдэггүй” хэмээн бичжээ.
Магадгүй
хамгаалагч, хэвлэлийн төлөөлөгч, стилист, тогооч, эмч, бариач, жолооч, туслах
гээд баахан хүн дагуулалгүй, бидэнтэй адил энгийн хувцаслаад явж байсан
болохоор таниагүй байж болох л юм. Тэгвэл Хууль зүйн сайдаа таниагүй цагдааг
шагнасан шиг тээврийн сайдаа таниагүй кассчин бүсгүйг шагнамаар юм биш үү гэж бодогдлоо.
Шагнах албагүй л дээ. Гэхдээ сүр бараатай явдаг сайд дарга нар бидэнтэй ижил энгийн
болчихвол танихгүй өнгөрөх хүн олон шүү.