ОХУ АНУ-аас хөөн гаргасан дипломат ажилтнуудынхаа оронд шинэ хүмүүсийг илгээх боломжтой гэж тус улсын Төрийн Департаментийн төлөөлөгч мэдэгджээ. Тэрээр энэ талаар тайлбарлахдаа “ОХУ-ын Засгийн газар дипломат төлөөлөгчийн газрууд дахь сул орон тоон дээр хүмүүсийг нөхөн томилж бүрэн эрхийг нь урьдын адил хүлээн зөвшөөрөх эрхтэй” хэмээн хэлсэн байна. Түүнчлэн тэрээр үүнтэй адил ОХУ-ын улс орноосоо хөөн гаргасан АНУ-ын дипломатчдын оронд шинэ дипломатчдыг Орос улс бас хүлээн авах ёстой гэж АНУ үзэж байна хэмээн ярьжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд АНУ-ын засаг захиргаа Оросын 60 дипломат ажилтныг улс орноосоо хөөн гаргасан бөгөөд мөн Сиэтл хот дах тус улсын Ерөнхий консулын газрыг хаасан юм. Харин Москва үүний хариу болгож АНУ-ын мөн тооны дипломат ажилтанг улс орноосоо хөөж, Санкт-Петербург хот дах АНУ-ын Ерөнхий консулын газрыг хаах шийдвэрийг гаргасан билээ.