Дуучин Ану буюу Уранхолбоо өдгөө таван охины ээж, өнөр бүлийн эзэгтэй. Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн влог хөтөлж эхэлжээ. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан бичлэг олон нийтийн дунд өндөр хандалт аваад амжсан байна. Уг влог нэвтрүүлэг цацагдсанаас хойш үзэгчид нэлээдгүй их үздэг болжээ. Ингээд түүний влогуудыг хүргэж байна.