National Geography “Hidden Figures” киног цаашид цуврал болгон үргэлжлүүлэн гаргахаар болжээ. Энэхүү кино нь Америкийн сансрын хөтөлбөрийн эхэн үед уг хөтөлбөрт оролцож байсан хар арьст математикч эмэгтэйн тухай бодит явдал дээр тулгуурлан, зохиолч Маргот Лий Шэрлигийн бичсэн ижил нэрт номоос сэдэвлэн хийсэн кино юм.
2016 онд дэлгэцнээ гарсан уг уран бүтээлд Таражи Хэнсон, Октавиа Спэнсэр, Жанел Мүнэе, Кэвин Костнэр, Кристэн Данст, Жим Парсонс зэрэг жүжигчид оролцон тоголсон юм. Уг кино Академийн наадмын 3 төрөлд нэр дэвшиж, дэлхийн зах зээлээс 235 сая долларын ашиг олсон билээ. Уг кино төсөл одоогоор хөгжүүлэлтийн шатанд явж байгаа бөгөөд өмнөх киног хамтран найруулж байсан Чэрнин Интертайментийн Питер Чэрнин, Женно Топин нар дахин хамтран гүйцэтгэх продюссерээр ажиллах юм байна. Хэрэв төсөл олон ангит цуврал болон үргэлжилвэл энэ нь National Geography-н бичигдсэн зохиолыг үргэлжлүүлж буй дараагийн бүтээл болох юм.
National Geography болон 21-р зуун Фокс нарын хамтарсан бас нэгэн бичигдсэн зохиолын үргэлжлэл “Genius” цувралын 2-р бүлэг 4-р сарын 24-нд нээлтээ хийх юм. Эммигийн кино наадмын 10 номинацад нэр дэвшсэн киноны 1-р бүлэгт Жеофри Раш Албэрт Эйнштэйний дүрд тоголсон бол 2-р бүлэгт жүжигчин Антонио Бандэрас Пабло Пикасогийн дүрд тоглох юм байна. National Geographic мөн Иракийн дайны тухай “The Long Road Home” жижиг хэмжээний цувралыг өнгөрсөн 11-р сард цацсан юм. Одоогоор National Geagraphy-н ажиллаж буй “The Right Stuff” хэмээх бас нэгэн сансрын хөтөлбөрийн тухай киноноос сэдэвлэсэн цувралын гүйцэтгэх продюсерын ажилд Леонардо Дкаприо ажиллаж байгаа юм.