Өнгөрсөн гуравдугаар сард Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан билээ.
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Ерөнхийлөгч асан Н.Багабанди жилд 252 сая төгрөгийн орлоготой, 400 сая төгрөгөөр үнэлэгдсэн хоёр орон сууцтай, 110 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай, тэрбум 865 сая төгрөгийн хадгаламжтайгаа мэдүүлжээ.