Шинэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Энэ дагуу ихэнх дэлгүүр, үйлчилгээний газрууд иргэдэд сугалаатай баримт олгож, үйлчилж эхэлсэн байна. Гэвч НӨАТ-ын сугалаатай баримтын талаар ямар ч ойлголтгүй ААН-үүд байсаар байна. Энд холбогдох албаныхан арга хэмжээ авч, бүх ААН-үүдээ хамруулахад анхаарч ажиллана гэж найдаж байна.
Иргэд НӨАТ-ын сугалаатай баримтаа цуглуулснаар сар бүр хонжворт сугалаанд оролцох, мөн жилийн эцэст нийт худалдан авалтынхаа НӨАТ-ын 20 хувийг буцаан авах боломжтой юм.