Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдалд НОБГ-аас хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын ажлын хэсэг энэ сарын 9-11-ийг хүртэлх хугацаанд “Мишээл экспо”, “Хүннү молл”, “Гэгээнтэн”, “Оюуны ундраа групп” ХХК-ийн “Зайсан хийц”, “Тайм Скүэр” зэрэг худалдааны төвийг шалгажээ.
Энэ үеэр галын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй 2 аж ахуйн нэгж байгууллагыг 2,000,000, нэг иргэнийг 100,000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг шалгах мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт хяналт шалгалт 2018 оны дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэл үргэлжлэх юм.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 21 байгууллага хамрагдахаас өнөөдрийн байдлаар 10 байгууллага хамрагдаж, шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 52 зөрчил илрүүлсэн байна.
Мөн 6 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох албан тушаалтануудад мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.