Сонгинохайрхан дүүрэгт гэртээ ганцаараа байсан хүүхдийг мэхлэн хулгай хийсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, 9 настай хүү Г-г гэртээ ганцаараа байхад нь үл таних эрэгтэй хүн “Ахдаа ус хийгээд өгөөч” гэж хууран гэрт нь ороод алтан бөгж зэрэг эд зүйлийг нь хулгайлан гарчээ. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Иймээс эцэг, эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх, үлдээсэн тохиолдолд аливаа гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй тайлбарлан ойлгуулж урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.