• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 6
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

    Жүжигчин И.Одончимэг Ардын жүжигчин цол хүртэнэ

    Судалгаагаар нийслэлийн нэг иргэн жилд дунджаар бүтэн нэг сарыг буюу 717 цагийг түгжрэлд өнгөрөөдөг нь тогтоогджээ

    АТГ-аас нэгдүгээр эмнэлгийн захирал П.Анхтуяагийн өрөөнд нэгжлэг хийж, баривчилжээ

    Үзүүлэх тоглолтын үеэр цэргийн хоёр албан хаагч автомашинд дайруулжээ

    Эрдэнэт хот цахилгаан авто машин цэнэглэгч цэгээ нэмэгдүүллээ

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг дэмжлээ

    Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3-ны 17:00 цаг хүртэл license.mn сайтаар авна

  • Улс төр
    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

    Х.Булгантуяа: Ахмадууд өвлөгдөх боломжтой суурь тэтгэвэр авдаг болно

    Б.Жаргалан: Та нар Онтрэ-ийн асуудлыг наймаалцчихсан юм биш үү. Өчигдрийн мэдээллийн араас Онтрэ-ийн хувьцаа өсчихсөн

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

    Путин, Зеленский нар Трамптай утсаар ярьжээ

  • Эрүүл мэнд

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

    Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Монголчууд төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлсэн ховдыг чөлөөлөх тулалдаан

by
2018-04-13 09:14
in Үндэстэн
5
Монголчууд төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлсэн ховдыг чөлөөлөх тулалдаан
SHARETWEET

1912 онд Нийслэл Хүрээнээс Сандо амбаныг хөөн Богд хаант Монгол улсыг байгуулж, тусгаар тоггнолоо тунхагласан боловч хамгийн хэцүү зорилт үлдсэн байв. Энэ бол баруун хязгаарт үүрлэсэн манжийн эзэрхэг цэргийг цохин зайлуулах явдал байв. Энэ зорилгоор Нийслэл Хүрээнээс 1912 оны зуны эхэн сарын шинийн 9-нд Богдын лүндэнгээр 500 цэрэг авахуулан мордуулсан Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нар Улиастайд ирэв. Энэ цэрэгт Горлосын Тогтох тайжийн цэргээс Гэндэн, Лaacaг, Найданжав, Насантогтох нарын 48 хүн оролцож явжээ. Эд бол манж хятад цэрэгтэй удаа дараа байлдаж байсан дайчин эрс байв. Ховдын байдал нэн яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байсан тул С.Магсаржав нар Ховдын тойрог, Урианхайн хязгаарт цэрэг татлага яаралтай зарласан боловч эхний үед явц муутай байлаа. Энэ үед баруун монголыг эзэгнэнхэн төрж байсан хүн бол Жа лам хэмээн алдаршсан Дамбийжанцан байв.

Хүрээнээс ирсэн нөхдүүд монголын түүхэнд сайн, муугаараа цуутай ул мөр үлдээсэн чухам л энэ Жа ламын тусламж нөлөөг авсан бөгөөд тэрбээр өөрийн хамаг нэр хүнд, сүр хүчээр баруун монгол, урианхайг хөдөлгөж, Ховдыг дайлахаар болжээ. Улмаар Дөрвөд далай ханы ахмад хүү Түмэндэлгэржав дөрвөд, баяд нийлсэн 700-гаад цэргээ авч Жалханз хутагтын дэргэд, мөн Урианхайн Гомбодорж 300 цэрэгтэй Улаангомд, түүнчлэн Урианхайн Ши бэйсийн 17 сумын 300 цэрэг нэмэн ирснээр цэрэг дайчилгааны ажлын явц түргэсч ирэв. Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нар Улиастайгаас мордож баруун хоёр аймгийн 400 гаруй цэргийг замдаа авч, Ховдын босго Хар усны өртөөний орчим очоод, эртний Манлай баатар Ж.Дамдинсүрэн монгол цэргийн  Уламжлалыг дагаж цэргээ хороо, анги, арванаар хуваан Тэгшлэн засч, арван хүнд галын дарга, 50 хүн тутамд ангийн дарга, дөрвөн анги тутамд хорооны дарга, жагсаалын дарга бичээч тус тус томилон журамлажээ. Тэгээд хотыг чөлөөлөх төлөвлегөө боловсруулахдаа, юуны өмнө хотыг бүсэлж, гадагш харилцаа бариулахгүй болгохыг урьтал болгожээ. Энэ нь их буу байхгүй, буу зэвсэг муутай монгол цэргуүдэд эсрэг талаа туйлдуулан, хүчийг нь сулруулан ялах сайн арга байв.

Нэг өдөр хотын байдлыг тагнаж мэдэхээр С.Магсаржав өөрөө Бүүвэй, Дамчаа, Дорждэрэм, монхор Хайдав нартай, Ж.Дамдинсүрэн мөн хориод цэрэгтэй явж, баруун, зүүн талаар нь Алаг толгой, Модон овооны зам өнгөрдөг Ховд хотын урд хөндийд оршдог Ширээт улаанд сэм гарч, хотын байдлыг ажиглахад, хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Тэгтэл хотын хэрмийн урд хаалгаар найман морьтой хүн гарч, Алаг толгойн замаар ирэхэд нь нууцаар ойртон, буудаж сандаргаж дөрвийг нь алж, хоёрыг нь зуггаалган, бас хоёрыг нь амьдаар баривчлав. Тэднийг байцаахад Ховдын амбаны газраас Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нар цөөн цэрэгтэй Захбулгийн өртөөний ойролцоо ирж хориглосныг мэдэж байлдахаар бэлтгэн, зүг бүрт харуул, тагнуул гаргаж буйг мэдээд тэр оройдоо цэргээ хөдөлгөжээ. Явах замдаа манж хятадын харуулын цэрэгтэй тааралдаж буудалцсан боловч онцын их эсэргүүцэлтэй тулгарсангүй.

Цэргийн гол хүчний түрүүнд гурван хэсэг сэргийлэх харуул гаргаж, толгойн сэргийлэхийг Модон овооны замаар, баруун, зүүн, хажуугийн хүчийгАлагтолгой, Эмээлтхөтөлийнчигээр, гол хүчийг Модоновооны замаар хөдөлгөж, хотын өмнөх их, бага хоёр элсэн толгойн зүүн талаар өнгөрөөж баруун хойш эргэж, Талын улааны /хожим Баатар Хайрхан нэртэй болсон/ баруун суганд байрлуулав. Тэр цагаас эхлэн дайчилсан цэргүүд ирж нийлсээр монгол цэрэг 3000 орчим болж, 1912 оны 5 дугаар сард Ховд хотыг баруун талаас нь хагас бүсэлж, чухал замын хүзүүвч гарц боомтыг эзлэн, манж цэргийн хүрээг гаднаас тусламж авах боломж муутай болгожээ.

Энэ хооронд Алтайн Шар сүмээс ван Балдарын зүгээс Ховдын манж цэрэгт зэвсэг хүргэж туслахаар явуулсан 500-гаад цэргийг Буянт голын нэг цутгал Шаварт гол дээр Магсаржавын удирдсан цэрэг тосон байлдаж, Улаан богочид байсан цэрэг нэмэн очиж бүтэн өдөр тулалдан дийлж, 139 хүнийг алж, 3000 лан мөнгө, олон морь тэмээ, зэр зэвсэг олзлон авчээ. Энэхүү цохигдсон цэргээс цөөн хүн зуггаж Ховд хотод шурган орж амжсан байна. Энэ өдрийн буудалцааны үеэр туслахаар ирсэн цэргээ хамгаалахаар хотын манж цэргийн хүрээнээс цэрэг гарган явуулсныг дервөд хоёр аймаг, Урианхайн хошуудын цэрэг хавсран цохиж буцаав. Ховдын манж цэргийн удирдлага хилийн чанад дахь Үрүмч, Шар сүмийн цэргийн ангид хэл хүргүүлж, монгол цэргийг гаднаас нь бүслүүлээд гадна дотно хоёр талаас хавчин цохих санаатай байгааг Ховдод суугаад 7 дугаар сарын 25-нд хотыг орхин гарсан оросын консул Михаил Николаевич Кузминский монголчуудад хэлж тус хүргэжээ.

Жалханз хутагт цугларсан цэргээ авч Урианхайн нутгийн гүнээр тойрон явж, Ховд хотын Шар сүмийн зүүн талын Ямаат уулын өвөрт буужээ. Баруун монголын ард түмнийг эрх чөлөөний төлөө тэмцэлд босгож чадсанаар хотыг бүслэх үед цэрэг нь 5000-д хүрсэн боловч, зэвсэг муутай нэлээд хэсэг нь бороохой шийдэм, цахиур буунаас өөр зэвсэггүй байлаа. Харин Магсаржавын удирдсан 500 орчим цэрэг нь берданаар зэвсэглэсэн нь хамгийн сайн зэвсэгтэйд тооцож болох байв. Цэргийн 3000 орчим нь Сангийн хотын хэрмийг шууд бүслэхэд, бусад нь гадуур бүслэлт хийхэд оролцов. Бүслэлтийн үед харуул хамгаалалт болон дайрах жижиг бүлгүүдийг зохион байгуулах, арван бүр ээлжлэн холбоочны үүрэг гүйцэтгэх, жижүүр томилон ажиллуулах зэргээр дайсны хүчийг мохоон тамирдуулах тактик хэрэглэж, харуул сэргийлэхийг алж устган, агт морийг олзлон авах, шөнийн цагаар хий буудаж сүрдүүлэн дайсныг гал нээлгэн сум хэрэглэлийг нь хороох, бэхлэлтийн хэрмийг дэлбэлэх, хотын хүн амыг аль болох амь бие үрэгдэхээс болгоомжлох, байлдах дургүй хятад иргэдийг талдаа авах аргийг хэрэглэж байжээ. Монгол цэрэг 2 cap гаруй бүслэн хааж, бүслэлтээ улам хумьсаар эцэст нь Ховд хотод тулж ирэв.

Хотын хэрмийг байлдаангүйгээр буулгаж авахыг оросын консул, монгол цэргийн удирдлага оролцсон тулган шаардах бичиг өгсөн боловч бууж өгөх янзгүй болж заасан хугацаанд хариу өгөөгүй учраас 7 дугаар сарын 25-нд Ховд хотыг бүрэн бүсэлжээ. Ховд хотын зүүн, баруун, өмнө гурван чиглэлд их цэргүүд жигдрэн бэлэн болжээ. Тэгэхэд монгол цэрэг нь халх, барга, цахар, урианхай, дөрвөд, торгууд зэрэг монгол овогтны төлөөллөөс бүрдэл болж, тэднийг Магсаржав, Дамдинсүрэн, Тогтох, Хайсан, Дамдинбазар, Дамбийжанцан нарын зэрэг жанжин, сайд, санваартны төлөөлөгчид монголын өөр өөр угсааны хүмүүс нэгэн сэтгэлээр соёмбот тугийн дор нэгдэн, удирдан зохион байгуулж байв.

Монгол цэрэг 1912 оны 8 дугаар сарын 5-нд уулнаас шөнө дунд өгсөн галын дохиогоор, урьд болзон тоггсон ёсоор баруун талын Рашаант хэмээх өндөр ууланд олон бамбар гэнэт дүрэлзэн асахад, зүүн өмнө талаас хариу болгон олон бамбарууд яралзан бадарч, хотруу дөрвөн зүгээс нь нэгэн зэрэг дайрснаар хоёр хоног цус асгаруулсан ширүүн тулалдав. Манж, хятадууд хотыг олны хөлс цус урсган байж эргэн тойрон нэвтрэхийн аргагуй гүн шуудуу ухаж, нүсэр бэхлэлт байгуулан, давхар давхар өндөр өргөн хана хэрмээр бэхэлсэн тул хэр баргийн юм орж ирэхгүй гэж бүрэн итгэсний дээр, байлдааны хориг бэхлэлтийг удаан хугацаагаар чамлалтгүй сайн хийсэндээ сэтгэл нь тийм ч зовиуртай биш байжээ. Гэтэл эрх чөлөөнийхөө төлөө эрийн зоригийг хөвчилсөн дайчдад уул өндөр ч гүвээ мэт, тэнгэр дээр ч намхан мэт байдаг ажээ.

Ган сэлмүүд шөнийн бамбарын гэрэлд аадрын цахилгаан мэт гялалзаж, их уст шуудууг сэтлэх газраар сэтлэн урсгаж, зарим газраар нь гүүр дамнуурга тавьж урагшилсаар хотын их хэрмийг зад татан онгойлгоход, олон морьтон цэргүүд үерийн ус адил хаалгаар багтаж ядан цутгав. Хориг хамгаалалт, нуувч бэхлэлтэнд үүрэглэсэн манж, хятадууд монголчуудтай сөргөлдөн байлдсан болов ч сүр сүлдэнд нь автан эцсийн найдвар болсон Сангийн хэрэм рүүгээ шахцалдан ухарч эхлэв. Ийнхүү Сангийн хэрмийн дэргэд гадна талд ёстой л эр, охин, эрэгчин, эмэгчинээ үзсэн нүсэр тулалдаан болов. Морьд янцгаан хойд хоёр хөл дээрээ дүүлэн босч, ган дөрөө харшилдан, буу нижигнэн, сэлэм зай завгүй хангинаж, орилох бархирах дуун үл тасалдан, утаа тоос холилдон, асах шатах мод дүнз хүржигнэн дуугарч, шаржигнан унаж байв.

Ичээндээ орсон баавгай мэт манж хятадууд ихэнх хүчээ Сангийн хот дотроо хуралдуулж орж ирэх бүхний толгойг хяргахаар зэхэж байв. Монгол цэргийн жанжин Хатанбаатар тэргүүлэн Сангийн хотын хэрмийг даван байлдахаар шийдвэрлэв. Намрын сарын шөнө дуусаж үүрийн туяа манхайх цагаар хатан зоригт дайчид Сангийн хотын хэрмэн дээгүүр даван орж хэрмийн хаалгыг тулалдан дэлгэсэн билээ. Хэрмийг давж ороход хар шоргоолж адил өдий төд ий д айснууд уул ran ан дайрсан боловч монгол цэргүүд эрслэн тулалдаж зам гаргав. Хэрмийг ийнхүү Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав, Нанзад, Дамба, Дорждэрэм нарын 28 хүн дүүжингээр даван орж хэрмийн хаалгуудыг онгойлгосон билээ. Ховдын манж цэрэг галтай цуцлаар дарийг нь сааж бууддаг эртний том жижиг их буу, цахиур буу, бороохой жад, нум сум мэтийн зэвсэгтэй байжээ. Ийнхүү бага үд хүртэл байлдаан үргэлжлэн манж хятадууд эцсийн найдвар болсон Сангийн хотоо эзлэгдэхэд арга буюу хүчин мөхөсдөж, аврал эрэгсдийн цагаан хиурыг ёдорт өлгөн хүлцэн бууснаа илэрхийлэв.

Тэр тулалдаанд манжийн цэргээс 200-гаад хүн, монголын цэргээс 45 хүн амь үрэгдэж, монгол цэргүүд 3000 хүн бүхий манж цэргийн хүрээнээс сайд Бао Жүн, бусад түшмэл, дарга, цэргийн хамт 1200 хүн баривчлан, тэмээ 1000 гаруй, морь 1000 гаруй, хонь 5000 гаруй, буу 200, сум 20000, мөнгө 20000 илүү ланг олзлон авчээ. Үүнээс Чин улсын сайд түшмэл 27, цэрэг иргэн 610-ийг оросын хил хүртэл монгол цэргээр харгалзуулан, морь тэмээ хүнсний зүйлийг нийлүүлэн өгч, оросын нутгаар дамжуулан нутагт нь буцаажээ. Ховдод оросын консулаас гадна хамгаалалтын казах цэрэг байсны нэг нь Унгерн Штэрнбэрг хэмээх гавъяаны хэнээтэй, Балтын герман цустай нэгэн офицер байсан байна. Тэрбээр хожим монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Ховдыг чөлөөлөх тулалдаанд оролцох маш их хүсэлтэй байсан авч “оросууд үүнд хутгалдаж болохгүй” гэсэн дээрхийн заавраар консул Кузьминский түүнийг байлдаанд оруулсангүй. Оросын консул харин хоёр талыг зохицуулж цус асгаруулахгүй асуудлыг шийдэх гэж хооронд нь зуучлах гэж оролдсон ба үүнийхээ төлөө хожим Богдоос шагнал хүртжээ.

Монгол цэргүүд Ховдын шоронд олон жил хоригдон тарчилж байсан халх, дөрвөд, урианхай зэрэг 400 гаруй хүнийг сулласан нь Богд Хаант Монгол Улсын цэргийн нэр хүндийг тус хязгаар нутагг ихэд мандуулав. Монголын баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засгийн гол төв Ховд хотыг чөлөөлснөөр манжийн дарлалын сүүлчийн цайзыг нурааж ноёрхлыг нь устгах анхан шатны тэмцэл дууссан юм. Ар монголын Ховдоос бусад газарт хятад улс цэрэг ирүүлж чадаагүйг хятад түүхч Чэнь Чуньцзу тайлбарлан бичихдээ: “Тэр үед хятад улсын байдал тогтворжиж амжаагүй байсан болохоор умар зүгийн хэрэг явдлыг анхааран үзэх завгүй байснаас гадна, өвөл цаг байсан учир хол газар цэрэг томилон явуулахад боогдолтой байлаа” гэсэн нь үнэний хувьтай бөлгөө.

Ийнхүү монгол улсын цэргийн анхны том ялалтын үр дүнд Халх Монголын нутаг дэвсгэр манжийн эзэрхийллээс бүрэн чөлөөлөгдсөн ажээ. Ховдыг чөлөөлсөн нь Хүрээнд тусгаар тогтнол зарласнаас ч илүү ач холбогдолтaой зүйл байсан юм. Учир нь 1911 оны 10 дугаар сарын Учаны бослого, 1912 оны 2 дугаар сард Чин династийн сүйрлийг албан ёсоор зарласан хэмээх энэ хоёр үйл явдлын хооронд хятадын хяналт түр зогсох үе нь монголчуудын хувьд тусгаар тогтнолоо тунхаглах, түүнийгээ оросуудаар дэмжүүлэх хамгийн таатай бяцхан тохиол үе байсан ба үүнийг ч монголчууд Богд гэгээн ба халхын ноёдын удирдлаган доор амжилттай ашиглаж чадсан нь энэ болой.

ShareTweet

Related Posts

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ
Нийгэм

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

2026-07-05 11:57
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө
Онцлох мэдээ

2026-07-04 16:48
Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ
Онцлох мэдээ

Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

2026-07-03 19:21
}

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

by undesten
2026-07-05 11:57
0

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

by undesten
2026-07-04 16:48
4

Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

by undesten
2026-07-03 19:21
4

З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

by undesten
2026-07-03 18:56
1

Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

by undesten
2026-07-03 16:37
1

Жүжигчин И.Одончимэг Ардын жүжигчин цол хүртэнэ

Жүжигчин И.Одончимэг Ардын жүжигчин цол хүртэнэ

by undesten
2026-07-03 15:45
2

Судалгаагаар нийслэлийн нэг иргэн жилд дунджаар бүтэн нэг сарыг буюу 717 цагийг түгжрэлд өнгөрөөдөг нь тогтоогджээ

Судалгаагаар нийслэлийн нэг иргэн жилд дунджаар бүтэн нэг сарыг буюу 717 цагийг түгжрэлд өнгөрөөдөг нь тогтоогджээ

by undesten
2026-07-03 15:35
1

Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

by undesten
2026-07-03 15:21
1

Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

by undesten
2026-07-03 13:25
1

Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

by undesten
2026-07-03 13:05
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай