ОХУ-ын Красноярскийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд тус хотын Улсын хөдөө аж ахуйн их сургууль болон Монголын “Хишигтэн нүүдэлчин” компани хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн тухай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зуржээ. Талууд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан-технологийн төслүүдийг хамтран хөгжүүлэх аж.
“Бид хэд хэдэн чиглэлээр Монголтой хамтран ажиллаж байгаа. Монгол орны нутаг дэвсгэрийн сонирхол татсан шинжлэх ухааны судалгаа бидэнд бий. Энэхүү судалгаа шинжилгээ нь ургамал тарих болон мал аж ахуй эрхлэх асуудлаар хамтран ажиллах боломжийг бидэнд олгож байна. Түүнчлэн бидний хамтын ажиллагаа нь Монголын сонирхол татсан бүтээгдэхүүн, ургамлын төрөл зүйлүүдийг Оросын хөдөө аж ахуй үйлдвэрлэгчдэд борлуулах боломжийг олгох юм” хэмээн Красноярскийн Улсын хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Наталья Пыжикова хэлсэн байна. “Орос 2018-2024: боломжийг хэрэгжүүлэхүй” хэмээх сэдэвтэй Красноярскийн эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 12-14-нд болох аж.