Ихэнх хүмүүс шоколадыг таргалуулдаг,чихэр ихтэй, хэрэггүй зүйл гэж боддог бол зөв хэмжээгээр хэрэглэж заншвал танд юу юунаас илүү тустай бүтээгдэхүүн юм. Шоколад зүрхэнд сайн. Шоколад иддэг хүний зүрх иддэггүй хүний зүрхнээс 37 хувиар эрүүл байдгийг эрдэмтэд тогтоожээ. Мөн шоколад эрчүүдийн цус харвалтыг 17 хувиар бууруулдаг гэсэн сонирхолтой судалгаа гарчээ. Өдөрт 63 гр шоколад идэхэд хангалттай гэнэ. Харин хар шоколадны энгийн шоколаднаас илүү сайн нөлөөтэй. Хар шоколадны 6 ач тус.
1. Зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Швед улсад 9 жилийн туршид хийсэн судалгаанаас үзвэл 7 хоногт нэг удаа хар шоколад идсэн эмэгтэй хүний зүрх өвчлөх эрсдэл 35 хувиар буурчээ.
2. Тураана. Учир нь хар шоколад нь маш өег тул хүний өөх тостой, хэт чихэрлэг болон давстай хоол идэх хүслийг бууруулдаг байна.
3. Жирэмсэн хүнд эерэгээр нөлөөлнө. Жирэмсэн үедээ хар шоколад идсэн хүнээс төрсөн хүүхэд илүү аз жаргалтай байсан гэх судалгаа гарчээ.Түүнчлэн жирэмсэн байхдаа хар шоколад идвэл стресс даах чадвар өндөр болдог байна.
4. Чихрийн шижингээр өвдөхөөс сэргийлнэ. Итали улсад явуулсан судалгаагаар 15 хоногын турш хар шоколад идсэн хүний инсулинд эсэргүүцэл үзүүлэх нь 50 хувь буурсан байна.
5. Стресс тайлж хүч оруулна. Хар шоколад нь хүний цусны эргэлтийг сайжруулж , тархинд хүч оруулан эерэг нөлөө үзүүлдэг ажээ.
Арьсыг толийлгоно. Шоколад нь үл исэлдүүлэгч буюу антиоксидант их хэмжээгээр агуулсан байдаг тул хүний арьсыг толийлгож бохирдлыг арилгахад хүчтэй нөлөөлдөг гэнэ.